Гадны зарим оронд хурдны замуудын хажууд бага насны хүүхдийн зурагтай "Ааваа битгий яараарай" хэмээх бичиг бүхий самбарыг байршуулсан байдаг аж. Тэгвэл ийм самбарыг манайд орон нутгийн замд байршуулахаар болжээ.
Тодруулбал, “Фэйсбүүк” дэх "Paparazzi Traffic" группээс "Ааваа битгий яараарай" хэмээх самбарыг байршуулах ажил санаачлан хийхээр болжээ. Дархан, Эрдэнэтийн замд зам тээврийн осол гарах нь элбэг. Учир нь нарийн, хоёрхон эгнээтэйгээс гадна нүх, онхол донхол их энэ замд жолооч нар хурд хэтрүүлдэг учраас осол гарах шалтгаан болдог байна.
Тиймээс эхний ээлжинд дээрх самбарыг Дархан, Эрдэнэтийн замд байрлуулах юм байна. Дашрамд дурдахад, сар шинийн баярын өдрүүдэд ч Дархан, Эрдэнэтийн замд нэлээд хэдэн ноцтой осол гарсан аж.
П.Эни

No comments: