Нэгийг бодно биздээ. Үнэхээр харамсалтай...
Өнгөрсөн сарын 23-нд Баянгол дүүргийн 25 дугаар эмийн сангийн автобусны буудлын дэргэд УНИ 09-66 улсын дугаартай "Ланд круйзер" маркийн машины жолооч Ш.Алтанхуяг 10 настай хүүг дайрч амь насыг нь хохироосон хэрэг гарсан билээ. Тэрбээр осол гаргах үедээ 70 хувийн согтолттой байв. ШШГЕГ-ын 461 дүгээр ангид хоригдож байгаа тэрбээр биеийн байдал нь муудсаны улмаас эмчлүүлж байгаа.
Сүүлийн саруудад хүүхдүүд замын осолд орж амь нас, эрүүл мэндээрээ хохирох явдал нэмэгдсэнийг Замын цагдаагийн газраас сэрэмжлүүллээ.
Тухайлбал, энэ сарын 5-нд Гэсэр сүмээс уруудаад Баруун дөрвөн зам орох замд 54-58 улсын дугаартай машины жолооч зам гарч явсан хүүхдийг дайрсан бичлэгийг та харж байна. Машинд дайруулсан хүүхэд хүчтэй мөргүүлсний дараа босч ядан өндийхөд машины жолооч гарч ирж хүүг суулган хөдөлж байгаа юм. Өөрөөр хэлбэл, осол гаргасан жолооч цагдаа болон түргэн тусламж дуудалгүй хүүхдийг шууд машиндаа суулгаад авч явав. Харин хүүхэд дайрсан жолоочийг Баруун дөрвөн замын уулзвар орчим замын цагдаа саатууллаа.
Анхааруулахад, жолооч зам тээврийн осол гаргасан тохиолдолд хамгийн түрүүнд цагдаагийн байгууллага болон эмнэлгийн түргэн тусламж дуудах ёстой. Мөн эцэг, эхчүүд хүүхэддээ зам хөндлөн гарахдаа явган хүний гарцаар гарч байхыг захиж хэлмээр байна.
Мэдээ таалагдсан бол лайк дарж биднийг дэмжээрэй!
Ангилал: Сонин хачин
About Unknown
Сайн байна уу. Би Онцгой.ком-н эзэн байна. Та бүхэн биднийг дэмжиж Фэйсбүүк хуудсанд лайк дарж бидэнд урам өгч байгаарай. Баярлалаа.
Subscribe to:
Post Comments (Atom)
No comments: