Монголын хошин урлагийн нэгэн үеийн акулуудын хувийн амьдрал, тэр дундаа үргэлж ард нь түшиг тулгуур болж байдаг эхнэрүүдийнх нь тухай мэдээлэл тэр бүр гараад байдаггүй. Үргэлж үзэгчдийг инээлгэж, аз жаргал бэлэглэж байдаг уран бүтээлчдийн хайрыг нь татаж, харцыг булаасан бүсгүйчүүд яах аргагүй азтай. Тэгвэл бид энэ удаад Маск продакшний жүжигчин Г.Баярмагнайн эхнэр Ж.Нарантунгалагтай холбоотой мэдээлэл хүргэхээр бэлтгэлээ. Өнгөрсөн тавдугаар сард тэрээр амаржиж, хүүгээ дүүтэй болгосон. Гэвч энэ үеэр зэрэгцэн хэвлэл мэдээллийн хэрэгслүүдээр ихэр хүүхэд төрүүлсэн гэх бор шувуу нисч, хэсэгтээ л анхаарлын төвд орсон. Олон хүний сонорт хүрч, хэтэрхий их газар авсан энэхүү ташаа мэдээллийн тухай гэргий Ж.Нарантунгалаг нь өөрийн цахим хуудсандаа “Өглөө бид хоёр хүүгээ вакцинд нь хамруулах гээд эмнэлгийн хаалгаар ороход ард явсан хоёр эмэгтэй нөгөө ихэр нь яасан юм бол гэх яриа чихний хажуугаар өнгөрөв. Хэвлэлийн хуудсанд бичигдсэн болгонд хүмүүс итгэдэг нь харамсалтай. Хоёр хүүхэд төрүүлэх гэж байна гээд л миний гэдсийг 4D эхогоор харчихсан юм шиг л шуугиад байсан. Ер нь янз бүрээр л бичсэн байх юм. Хүний амьдралыг дотор нь ороод үзсэн мэт санаан зоргоор бичиж, амар хялбар аргаар ам дамжсан хов жив шиг ажлаа хийдэг сэтгүүлчдэд хааяа гомдох юм аа. Энэ сэтгүүлчдийн бичээд байгаа шиг хоёр ихэр огт худлаа шүү дээ. Бурхан бид хоёрт дахиад хөөрхөн хүү бэлэглэсэн. Өнөөдөр хоёр сар хүрч байна” хэмээжээ. Ийнхүү Г.Баярмагнайн гэргий сэтгүүлчдэд нууцхан гомдол тээсээр байгаа бололтой.
No comments: